Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Сумын ИТХурал /2016-2020 он/

2017-04-16

Сумын ИТХурал нь 2016 оны 11 дүгээр сарын 02-нд орон нутгийн хурлын 7 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон  Төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус Хурал нь 21 төлөөлөгчтэй, үүнээс 7 тэргүүлэгч, ажлын алба буюу дарга, нарийн бичгийн дарга, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ИТХурлын дэргэд

  • Нутгийн удирдлага, төрийн байгуулалт,эрхзүйн хороо
  • Хөрөнгө оруулалт, төсөв санхүү, эдийн засгийн хороо
  • Хүн ам зүй, гэр бүл нийгмийн хөгжлийн хороо
  • Дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээ хувийн хэвшлийн хороо
  • Хөдөө аж ахуй, байгаль орчны хороо гэсэн ажлын 5 хороо,
  • Бие даасан хяналтын үүрэг бүхий Хяналтын хороо,
  • МАН, Ардчилсан намуудын намын бүлэг тус тус ажилладаг. 
Төлөөлөгчдийн хувьд авч үзвэл: МАН-ын 14, Ардчилсан намын 7 байга. Төлөөлөгчдийн 13 нь эрэгтэй, 7 эмэгтэй. Насны хувьд: 25-35 насны 8, 36-45 насны 8, 46- аас дээш насны 5, Боловсролын хувьд: дээд 13, тусгай дунд 4, бүрэн дунд 4, мэргэжлийн хувьд: Төрийн болон нутгийн захиргааны менежер, улс төр судлаач 5, эдийн засагч, нягтлан бодогч 4, хүний эмч 3, багш 2, малчин 4, бусад 3 , Ажил эрхлэлтийн хувьд:  төрийн улс төрийн албан тушаалтан 3, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч 6, банк, санхүүгийн байгууллагын ажилтан 3, малчин 6, хувиараа хөдөлмөр эрхлэгч 3 байна. Төлөөлөгчдөөс урд нь ИТХ-ын Төлөөлөгчөөр 1 төлөөлөгч 5 удаа, 2 төлөөлөгч 4 удаа, 3 Төлөөлөгч 2 удаа, 15 төлөөлөгч анх удаагаа сонгогдон ажиллаж байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид

/2016-2020/

Овог нэр

Албан тушаал

Намын харьяалал

1

Д.Саран

1-р багийн эмч

МАН

2

Д.Чинбат

МЭҮТасгийн дарга

МАН

3

Д.Цэрэнтогтох

1-р багийн малчин

МАН

4

Г.Пүрэвдорж

ХААН банкны эрхлэгч

МАН

5

Х.Үүрцайх

2-р багийн эмч

МАН

6

Х.Энхтайван

2-р багийн малчин

МАН

7

Б.Эрдэнэчулуун

2-р багийн малчин

МАН

8

А.Баянжаргал

ГБХЗХХэлтсийн мэргэжилтэн

МАН

9

Ц.Мягмардорж

3-р багийн Засаг дарга

МАН

10

Д.Бямбатогтох

Засаг даргын орлогч

МАН

11

Б.Дэлгэртогтох

ЕБС-ийн эмч

МАН

12

Ч.Чулуунцэцэг

ИТХ-ын дарга

МАН

13

Э.Энхжаргал

4-р багийн малчин

АН

14

Я.Хорлоо

Төрийн банкны эдийн засагч

АН

15

Д.Цэдэнсодном

5-р багийн малчин

МАН

16

С.Ганбаатар

5-р багийн малчин

АН

17

У.Хатанбаатар

ХААН банкны ахлах теллер

АН

18

Д.Чинзориг

6-р баг хувиараа хөдөлмөр эрхлэгч

МАН

19

Э.Чулуунбаатар

6-р багийн Засаг дарга

АН

20

Д.Бямбацэрэн

ЕБС-ийн багш

АН

21

Ц.Бадамсүрэн

ЕБС-ийн багш

АН

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%