Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Ахмадын баяр - 2017

2017-12-08

"Ахмадаа дээдлэх жил"-ийн хүрээн дэвшүүлсэн зорилтоос хамгийн том нь болох ахмадын өргөөг ашиглалтанд оруулж, нээлтээ хийж, ахмадын баяраа тэмдэглэлээ.
Ахмадын баярт 150 гаруй ахмад настнууд оролцож, харъяа байгууллагын болон ахмад настны бэлгээ гардан авч, ахмадын өргөөнд хамгийн том хандив өргөсөн 1-р багийн харъяат Монгол Улсын сайн малчин С.Жаргал, мөн багийн мянгат малчин С.Довдон нарт хүндэтгэл үзүүлж, сумынхаа ахмадуудыг байртай болоход хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж хандив өргөсөн болон байрны засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхэд гар бие оролцсон ахмадууд, сумын удирлагууд, малчид, төсвийн 5 байгууллага, Төрийн банкны ажилтан албан хаагчид, иргэдэд ахмадын хорооноос гүн талархал илэрхийллээ.
Ахмадын баярын хүндэтгэлийн концерт, цайллагын арга хэмжээг сумын ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэгийн багш ажилчид хариуцан зохион байгууллаа.
Мөн үдшийн цэнгүүн болж, багуудын мэндчилгээ, урлагийн номер, аймгийн "Ахмад-2017" урлаг, спортын их наадмын дэд байрын шагналт хийн дасгалын багийн үзүүлэх тоглолт хийлээ.
Зорилтот жилийнхээ хүрээнд өөрсдийн мэдлийн байртай болсон ахмадууд баяртай байна.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%