Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ - ГХУСАЗСЗ

2017-08-03

Иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, амарч, аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхааран сэрэмжтэй байж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.
- Удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш, айл саахалтдаа мэдэгдэх, гэр орон, байр, сууцаа эргэж тойрч байхыг захих, хамгаалалт бэхэлгээг сайжруулах
- Ногоон бүсэд зугаалахдаа гал түймрийн аюулаас сэрэмжилж асаасан гал, нурамаа бүрэн гүйцэд унтрааж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах.
- Хэт халалт, наршилтаас сэргийлж, хүчтэй аадар бороо, үер усны аюулаас болгоомжлох 
- Архи согтууруулах ундааг тохируулан зөв зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийг өөрсдийн хараа хяналтаас гадуур орхихгүй байх, хэрэв дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах
- Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах 
- Үнэт зүйлсээ харуул хамгаалалттай газар байршуулж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх
- Холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын анхааруулах мэдээг сонсож замд гарахаа төлөвлөх
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, бие биендээ хүндэтгэлтэй хандах
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнуудад цаг тухайд нь мэдэгдэж байх

Баянгол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 
зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэсэг

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%