БАЯР НААДАМ - ҮНДЭСНИЙ БӨХ
Ардын хувьсгалын 96 жилийн ой Баянгол сумын баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат аймгийн начин Т.Пүрэвсүрэн, аймгийн начин Н.Даваадорж нарын тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас аймгийн начин Н.Даваадорж түрүүлж ,Баянгол сумын 6 дугаар багийн залуу бөх И.Хадбалданжовроо үзүүрлэж сумын начин цол хүртлээ. Их шөвөгт аймгийн начин Т.Пүрэвсүрэн, 1 дүгээр багийн харъяат сумын начин Г.Баасандорж нар шалгарлаа.
Өсвөрийн барилдаанд 32 бөх барилдсанаас М.Эрдэнэболд түрүүлж, А.Хишигдэмбэрэл үзүүрлэлээ.
Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
санал өгсөн: 9