Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭЭН

2017-08-03

Өндөр-Өнц багийн нэгдлийн адуучин Дүвжирийн Дамбаа агсаны нэрэмжит Баянгол сумын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн боллоо.
Д.Дамбаа нь 1964-1978 оны хооронд нэгдэлд 14 жил адуу маллан олон түмэндээ "АДУУЧИН" хэмээн алдаршжээ. 
Тус тэмцээнд 6 багаас гурав гурван адуучин сонгогдож, мөн адуучин Дамбаагийн үр хүүхэд, ач зээ нараас бүрдсэн нийт 27 адуучин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эхний 10 байрыг шалгаруулж урамшууллаа. 
1-р байрт Цагаан булан багийн адуучин Цэгмэдийн Даш
2-р байрт Өндөн-Өнц багийн адуучин Уламбаярын Мөнх-Эрдэнэ
3-р байрт Өндөн-Өнц багийн адуучин Балжиннямын Төмөрхуяг
4-р байрт Өндөн-Өнц багийн адуучин Жаргалсайханы Энхзоригт
5-р байрт Өндөн-Өнц багийн адуучин Бямбатогтохын Насанжаргал
6-р байрт Нартын хаяа багийн адуучин Янгиагийн Отгонбаатар
7-р байрт Өндөн-Өнц багийн адуучин Пүрэвдоржийн Анхбаяр 
8-р байрт Өндөр-Өнц багийн адуучин Отгонбаярын Чулуунтогтох
9-р байрт Эргэндэнж багийн адуучин Цэрэнчимэдийн Мөнхдэмбэрэл
10-р байрт Цавын-Ихэр багийн адуучин Цэдэнгийн Ганзориг нар шалгарлаа. 
Тус тэмцээнийг адуучин Д.Дамбаа агсаны үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэж, зохион байгууллаа.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%