Тус аяны хүрээнд аймгийн ГХУСАЗЗөвлөл болон Цагдаагийн газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудаас шинээр батлагдсан хууль тогтоомж /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Захиргааны ерөнхий хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль /болон өөрийн үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэл сурталчилгааг төсөвт байгууллагуудын ажилтнууд, ЕБСургуулийн сурагчид, иргэдэд тус тус зохион байгуулж, "Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх" зорилтот жилийн хүрээнд эцэг эхчүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн энэ үеэр сумын цагдаагийн ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс бэлэн бус торгуулийн машин, согтуурал хэмжих дагер багаж гардуулан, сумын ГХУСАЗСЗөвлөлийн ажилтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өглөө.
![](http://103.17.109.33/medias/4024fa38-74e6-4c80-a417-7a18b498514b.jpg)
![](http://103.17.109.33/medias/8125fd13-d8f6-46bb-a298-3f955810af3d.jpg)