Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн шинэ жил сайхан боллоо

2017-12-19

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн шинэ жил сайхан болж өнгөрлөө. Энэхүү шинэ жилийн арга хэмжээг энэ жил 12,13,14,16-р төгсөлтийн хамт олон амжилттай зохион байгуулж Баянгол нутгийнхаа иргэдийг нэгэн орой амжилт бүтээл, баяр хөөр дүүрэн байлгаж чадлаа. Та бүхэндээ нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт Баянголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ жилийн зохион байгуулагчид маань нэгэн сайхан ажлыг шинээр санаачилсан нь уламжлал болгон өгч байгаа оны шилдгүүдийн шагнал “Мөнгөн хонь”-ны загварыг нутгийнхаа брэнд Баянгол омгийнхоо хонины загвараар шинээр хийсэн юм. Өөрсдийнхөө санаачлагаар энэхүү ажлыг гардан зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. 
Баянгол бахархал-2017 арга хэмжээний Мөнгөн хонь шагналын эздээр дараах хүмүүс тодорлоо. 
1. Шилдэг ахмад-П.Цолмон 
2. Шилдэг залуу-Т.Батжаргал 
3. Шилдэг оюутан-Э.Энх-Алдар 
4. Шилдэг хөрөнгө оруулагч-Б.Туяамандах
Баянгол бахархал-2017 шинэ жилийн арга хэмжээнд Баянгол сумаас Засаг дарга А.Мөнхбат , 1-р багийн малчин Б.Уламбаяр , 3-р багийн малчин С.Буянтогтох, 4-р багийн малчин Ч.Баатарчулуун, 5-р багийн малчин Ц.Батсайхан нар болон зохион байгуулагч төгсөлтүүдийн багш нар, нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ахмадууд урилгаар оролцлоо. Ирэх жилийн арга хэмжээг 20, 21,22-р төгсөлтийн хамт олон зохион байгуулахаар санаачилга гаргасан байна. 

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%