Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болов.

2022-06-16

Сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 29–ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар:       

-Төсвийн тодотгол, 2022 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх  үйл ажиллагааны явцын тухай: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын 2022 оны төсөв батлах тухай” 06/02 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Сумын төсөвт аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг”-ийг 66,960.0 төгрөгөөр, Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллагуудын зардлыг 74,927.9 мянган төгрөгөөр, ОНХС-гийн зардлыг 12,898.4 төгрөгөөр  тус тус бууруулж баталлаа.  Мөн зарлагын хэмжээг урьд оны үлдэгдэлээс 38,740.5 төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа.

-“Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийн тухай: Зорилтот жилийн хүрээнд суманд хэрэгжүүлж буй 33 арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл 33.9 хувийн биелэлттэй байгаа тул “Хангалтгүй” гэж дүгнэлээ.

-Сумын хоршоог хөгжүүлэх сангийн тайлангийн тухай: Хоршоог хөгжүүлэх сангийн 2022 оны төсвийн зээлийн хэмжээг урд оны үлдэгдэл 74,855.0 мянган төгрөг, 2022 оны зээлийн буцаан төвлөрүүлэхээс 81,000.0 мянган төгрөг, нийт зээл олголтыг 150,000.0 мянган төгрөг байхаар баталсан.

-Улаан нуурын элсний ордын ашиглалтын зөвшөөрөл олгох тухай: Аймгийн Засаг даргаас ирүүлсэн тус сумын 3 дугаар багийн нутагт орших Улаан нуурын элсний ордын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Борх минерал, “Арвай блок констракшн” ХХК-уудын хүсэлтийг хэлэцэн зөвшөөрөл олгох хүсэлт дэмжигдээгүй болно.

- Сумын засаг даргад ИТХ-ын 6 дугаар хуралдаанаас үүрэг болгосон “Баянгол сан”-гийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн эргэн төлөлтийн талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай хэлэлцээд “Хангалтгүй” ажилласан гэж дүгнэж тухайн үйл ажиллагааг 9 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай тэмдэглэлээр дахин үүрэг өглөө.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%