Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

БАЯНГОЛ СУМЫН 2022 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ СУМЫН ИТХ-Д ӨРГӨН БАРИВ.

2022-12-10

Ирэх оны сумын нийт төсвийн зарлага 1,109,047.8 мянга төгрөг ба суурь зарлага нь 899,011.4 мянган төгрөг, татварын орлого 198,309.4 мянга, санхүүгийн дэмжлэг 700,702.0 мянган төгрөг, ОНХС 210,036.4 мянган төгрөгийн орлогын шилжүүлэгтэй байна.
Малын тоо толгойн албан татварын орлого нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс тооцоологдон ОНХС-ийн төсөвт нэмэгдэн батлагдана.
Энэ оны төсвийн төслийн онцлог нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарьлах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг баримталж ажиллахаар боловсрууллаа.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж энэхүү төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%