Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд суманд хэрэгжүүлэх 5 бүлгийн 32 ажлын төлөвлгөөг батлав. Зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар ханган, хяналт тавьж, үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр танилцуулж үнэлэлт, дүгнэлт авч ажиллахыг сумын Засаг даргад даалгалаа.