ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлын тов тогтоох тухай
-Төлөвлөгөө батлах тухай (Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах)
-Зорилтот жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай
-Сумын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах, аудитын дүгнэлтийн тухай
-Сумын 100 жилийн ойн ажлын төлөвлөгөөний биелэлтийн тухай
-Зурагт самбар байршуулах газрын байршил тогтоох тухай (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3)
-Тойргийг байгуулж, тойрогт ноогдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай (Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)
-Сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр төвийг зарлах тухай (Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)