Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2024-11-27
Сумын ИТХ-ын ээлжит бус 03 дугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 27–ны 10:10 цагт сумын ЗДТГ-ын иргэний танхимд эхэллээ. Хуралд 21 төлөөлөгчөөс 19 нэр дэвшигч оролцлоо. Ирц 90.47 хувьтай байлаа. Хуралдааныг ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар даргалав. Хуралдаанаар: - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын стратеги төлөвлөгөө батлах тухай -Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн хороог байгуулж, ёс зүйн дүрэм батлах тухай -Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө батлах -Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тухай -Нутгийн удирдлагын төлөөлөлийн байгууллагын Төлөөлөгч сонгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэв.