Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах "Шатар"-ын тэмцээнийг удирдамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 23 нд зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 7 шатарчин, эмэгтэй 5 шатарчин нийт 12 тамирчин оролцож оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 23-ны 1100 цагт сумын ЗДТГ-ын Иргэний танхимд болж ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат, тамирчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат үг хэлж тэмцээнд оролцож буй шатарчдад амжилт хүслээ.
Тэмцээний тамирчид тойргийн журмаар тоглож өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдээс 1-р байр Д.Галбадрах /V баг/ , 2-р байр Ө.Отгонжаргал /IV баг/, 3 дугаар байр Д.Өлзийхүү /II баг/, эмэгтэйчүүдээс 1-р байр Б.Ануударь /VI баг/ 2 дугаар байр Д.Мөнх-Өлзий /IV баг/, тус тус эзлэж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн эрэгтэй шатарч Д.Галбарах, Ө.Отгонжаргал эмэгтэй Б.Ануундарь нарт аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардууллаа.