Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2024-12-13
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт хуралдав. 2. Зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, ажлын албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай -Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв батлах тухай -Зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнд үнэлгээ өгөх тухай -Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсөв батлах, зээлийн хүүгийн 60 хувийг зарцуулах зөвшөөрөл олгох тухай -2024 онд Хоршоог хөгжүүлэх сан, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай. -Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай -Хүнсний аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай -Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай товч танилцаж 12 сарын 17-ны өдрийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.