Сумын ИТХ-ын ээлжит 04 дүгээр хуралдаан хуралдав.
Сумын ИТХ-ын 04 дүгээр хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 17–ны 1000 цагт сумын ЗДТГ-ын иргэний танхимд эхэллээ. Хуралд 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч оролцлоо. 3 төлөөлөгч чөлөөтэй. Ирц 85.7 хувьтай байлаа. Хуралдааныг ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар даргалав. Хуралдаанаар: -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, ажлын албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай -Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв батлах тухай -Зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнд үнэлгээ өгөх тухай -Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсөв батлах, зээлийн хүүгийн 60 хувийг зарцуулах зөвшөөрөл олгох тухай -2024 онд Хоршоог хөгжүүлэх сан, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай. -Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай. -Хүнсний аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай -Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр батласан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, ажлын албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
-Зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнд үнэлгээ өгөх тухай
-Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсөв батлах, зээлийн хүүгийн 60 хувийг зарцуулах зөвшөөрөл олгох тухай
-2024 онд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай
Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоолын төслийг баталлаа.
Аймгийн төсөв батлагдаагүй байсантай холбоотойгоор Хурлыг нээлттэй үлдээж Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв батлах тухай -2024 онд Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай -Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай. -Хүнсний аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай -Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлуудыг дараагийн хуралд хэлэлцүүлэхээр болж хурал өндөрлөв.