Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2024-12-20
БАЯНГОЛ СУМЫН 2025 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ИТХ-Д ӨРГӨН БАРИЛАА Ирэх оны сумын санхүүгийн дэмжлэг 1,481,696,2 мянган төгрөг, ОНХС 274,502,1 мян төгрөгийн орлогын тус тус шилжүүлэгтэй байна. Сумын татварын орлогоор 385,620.0 мянган төгрөгийг төвлөрүүлэхээр төсөлд тусгалаа. ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдээс цахимаар ирүүлсэн саналаар эрэмбэлж ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд жагсаалтаар гарна. Малын тоо толгойн албан татварын орлогоор хийгдэх ажлууд 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс тооцоологдон гарна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2024 оны 12-р сарын 26-ний өдөр хуралдаж энэхүү төсвийг хэлэлцэн батлана.