Сумын ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар хурлыг нээж үг хэлэв. 12 сарын 17-ны өдөр нээлттэй үлдээсэн хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр өнөөдөр цуглан хуралдав. Аймаг орон нутгийн төсөв батлагдаагүй байсантай холбоотойгоор хурлыг нээлттэй үлдээсэн. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөв. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 бүлэгт хамаарах 124 зорилтын хэрэгжилт 92.3 хувийн биелэлттэй байгаа тул “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэсэн. Сумын 2025 оны төсөв баталсан. Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 73.4 хувьтай байгаа тул “Хангалттай” гэж дүгнэлээ. Сумын төсөвт байгууллагуудын 2024 онд шинээр бий болсон үндсэн хөрөнгийн дансанд бүртгэх нийт 570.0 сая төгрөгийн хөрөнгө, мөн ашиглах боломжгүй болсон данснаас хасах нийт 5.7 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүдийг тогтоолын хавсралтаар баталсан.