Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өндөр-Өнц багийн Иргэдийн Нийтийн хурал хуралдав.

2025-01-24

Багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Өндөр-Өнц багийн төвийн байранд хуралдав. Хуралдаанд тус багийн 109 өрхийн 191 иргэн хүрэлцэн ирсэн тул хуралдааны ирц хангалттай гэж үзэж хуралдааныг эхлүүлэв Хуралд ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар, ажлын албаны мэргэжилтэн С.Оюунцэцэг, Засаг дарга Я.Жаргалмаа, орлогч Г.Гантуяа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн даатгалын байцаагч Д.Загдсүрэн, Татварын улсын байцаагч Д.Насанжаргал нар оролцлоо. Хуралдаан даргалагч Д.Бямбатогтох хуралдааныг нээж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд оролцогчид дараах хэлэлцэх асуудлыг батлав. ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 1. Хуралдааны дэг батлах 2. Тооллогын комисс томилох тухай 3. Хуралдааны дарга сонгох тухай 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлах тухай 5. БИНХ-ын Зөвлөлийн гишүүдийг сонгох 6. Багт үйл ажиллагаа эрхэлж буй мал эмнэлгийг өөрчлөх тухай асуудал 7. Мэдээлэл хүргэх (Тахь Ресурс ХХК-ны танилцуулга, хэлэлцүүлэг) Багийн ИНХурлын Хуралдааны дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо. Иргэдийн нийтийн хуралд 191 иргэн санал өгч оролцсоноос: БИНХурлын Хуралдааны даргад 1. Д.Цэрэнтогтох /66хүний санал/-34.5% Багийн засаг даргад 1. Э.Сангидорж / 98 хүний санал/-52.4%-ийн санал авлаа. БИНХурлын Хуралдааны даргад Дашцэрэнгийн Цэрэнтогтох, Багийн Засаг даргад Энхтайваны Сангидорж нар сонгогдож багийн Засаг даргад Э.Сангидоржийг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. ....Тахь Ресурс ХХК-ны Засгийн газар, орон нутаг, байгаль орчин хариуцсан зөвлөх Ч.Батсансар Хамт яваа бүрэлдэхүүнээ танилцуулав. Тахь Ресурс ХХК-ны байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Болдбаатар, геологич н.Чинзориг, мэргэжлийн байгууллагын зүгээс “ЖЭМР” ХХК-ны захирал Б.Булганбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй яваа тухай болон багийн иргэдтэй хийж байгаа уулзалтын гол зорилго маань Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.5, БОНХС-ын 2014 оны 01 сарын 06-ны өдрийн А-03 тушаал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ыг үндэслэн бид та бүхэнд команийн үйл ажиллагаагаа танилцуулж, мэргэжлийн байгууллага буюу БО-ны үнэлгээний байгууллагын төлөөлөл нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тайлан, танилцуулгыг хийхээр ирсэн болохыг хэлж танилцуулав. Онги 5 талбай буюу ЗГ-тай байгуулсан энэ талбай болохоор Өвөрхангай аймгийн 8 сум 14 багийг хамарсан талбай тул бүх сумдад эдгээр тайлан танилцуулгыг хийж байгаа гэдгийг онцлов. Сумын удирдлагууд болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд хариуцсан ажилтай холбоотой мэдээлэл хийж зөвлөгөө өгч ажиллав.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%