Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид чадавхжуулах сургалтанд хамрагдав.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2025 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд УБ хотод 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран зохион байгууллаа. Төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтаар: -Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай - Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, МУ-ын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал -Байгаль орчин болон газрын тухай хуулийн ИТХ-д хамаарах зарим асуудал - ИТХ-ын хяналтын чиг үүрэг, Хурлын хороод хэрхэн ажиллах - Орон нутгийн төсвийн гүйцэтгэл, хянах арга зүй, төсвийн тухай хууль -Төлөөлөгчийн ёс зүй, манлайлал -Нутгийн удирдлагын орчин үеийн онол сэдвийн хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ажлын амжилт хүслээ. Төлөөлөгчид УБ хот дахь Баянгол сумын Нутгийн Зөвлөлийн Тэргүүлэгчид болон ахмадуудтай уулзсан. Мөн "Чингис Хаан" музей үзэж сонирхлоо. Төлөөлөгч нартаа ажлын амжилт хүсье.








