Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Ажлын хэсэг Баянгол суманд ажиллав.

2025-03-21

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2025 оны 03 сарын 21-ний өдөр суманд ажиллаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, Төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явцын талаар сургалт хийж, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан.  

Зөвлөн туслах багийн бүрэлдэхүүнд: 

Аймгийн ИТХ-ын дарга

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга

Эрх зүй, хяналтын хэлтсийн дарга

Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга

Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн нар ажиллалаа. 

Мөн энэ үеэр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон төрийн байгууллагын удирдлагууд, багийн Засаг дарга, БИНХ-ын дарга нартай уулзалт хийлээ. 

 

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%