Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ, Хамтарсан баг, ЕБС хамтран хүүхдийн чуулган зохион байгуулав.

2025-04-29

2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн зөвлөл, Хамтарсан багийн бүрэлдэхүүн хамтарч "Тэгш оролцоо-Хязгааргүй боломж"  хүүхдийн чуулган зохион байгуулж 7-12 дугаар ангийн нийт 170 сурагч хамрагдлаа. Чуулганыг сумын ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар нээж үг хэлэв. Сумын Засаг дарга Я.Жаргалмаа “2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар, ЕБС-ийн захирал Б.Чанцалдулам сургуулийн сургалтын орчин, сурагчдын суралцах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа тухай товч мэдээлэл хүргэж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Чуулганы үйл ажиллагааг сумын Хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчид удирдан явуулсан. Чуулганд урилгаар оролцсон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн н.Эрдэнэжаргал “Хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, сэтгэлзүйч Г.Эрхэмжаргал “ Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сумын ЭМТ-ийн хүүхдийн их эмч Б.Загардолгор “ Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга) Ш.Төмөрбат “Хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%