Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

ИТХ-ын Хяналтын хорооны гишүүд хяналт хийв.

2025-05-16

Хяналтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний зарим гишүүд аймгийн ОБГ-аас зохион байгуулж буй Команд штабын сургалтанд хамрагдаж байсан тул хяналтын хорооны гишүүн буюу ажлын хэсгийн гишүүн Д.Бямбацэрэн, Ц.Бадамсүрэн, С.Оюунцэцэг нар хяналт тавьж ажиллалаа. Техникийн тодорхойлолтод заасан ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж буй эсэхэд газар дээр нь очиж танилцахад гүйцэтгэгч компаний 3 ажилчин цэцэрлэгийн барилгын гадна пасадны засварын ажил дуусч талаар танилцуулав. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс техникийн тодорхойлолтыг үндэслэн ажлын гүйцэтгэлтэй танилцаж дараах ажлуудад анхаарах шаардлагатай байгаа талаар хэлж сануулав. Үүнд: 1. Цэцэрлэгийн барилгын урд талын ханын илүү гарсан ар хэсэгт сайдинг дутуу байгааг гүйцээж хийх; 2. Цонхны амалгааны сайдингийн уулзах хэсэгтзай зай завсар гарсан байгаа тул салхи шороо орох, дулаан алдалт үүсэхээр байгааг битүүлж гүйцээх; 3. 3. Раам зангидсан төмрийн хэмжээ техникийн тодорхойлолтод заасан хэмжээнд хүрэхгүй байгаа; 4. Хаалганы дээд талын дээвэр, сайдинг хоёрын уулзаж байгаа хэсгийг ус орохгүй байхаар болгож засах гэсэн шаардлагыг тавьсан.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%