Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

ИТХ-ын хяналтын хорооны гишүүд хяналтыг хийв.

2025-05-20

2025 оны 05 сарын 20-ны өдөр сумын ИТХ-ын Хяналтын хорооны дарга Б.Оюунболдын хамт "Цэцэрлэгийн барилгын гадна талын засвар"-ын ажлын гүйцэтгэлд хийсэн хяналтын мөрөөр дахин очиж тавьсан шаардлагын биелэлт хэрхэн хангагдаж байгаатай танилцав. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Ундрахжаргалтай уулзаж санал солилцов. Ажил гүйцэтгэгч компанийн 3 ажилчин тавьсан шаардлагуудыг биелүүлж ажилласан байлаа. Үүнд: 1. Цэцэрлэгийн барилгын урд талын ханын илүү гарсан ар хэсэгт сайдингийг гүйцээж хийсэн. 2. Цонхны амалгааны сайдингийн уулзах хэсэгт гарсан зай завсарт хөөс шахаж битүүлсэн. 3. Раам зангидсан төмрийг анхнаасаа тендер гүйцэтгэх төслийн санал ирүүлэхдээ “Си” төмөр байхаар ирүүлсэн тухай эрхлэгч тайлбар хийв. 4. Хаалганы дээд талын дээвэр, сайдинг хоёрын уулзаж байгаа хэсгийг ус орохгүй байхаар болгож засаж ажлын гүйцэтгэл сайжирсан байлаа.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 9
5 / 56%
1 / 11%
3 / 33%