Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

БИНХ-ын дарга, зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгуулав.

2025-06-03

2025 оны 06 сарын 03-ны өдөр сумын 1-6 багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, Зөвлөлийн гишүүдийг оролцуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид тусгагдсан эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, хуралдаан зохион байгуулах арга зүйн сургалт зохион байгуулж, хамтран ажиллах санал солилцлоо. Сумын ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар сургалтын үйл ажиллагааг нээж багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд цаашид анхаарч ажиллах шаардлагатай байгаа асуудлуудыг дурьдаж ахиц дэвшил гаргаж ажиллахыг хүслээ. ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам, хуралдаан зохион байгуулалт, ажлын төлөвлөлт хийх талаар сургалт хийж мэдээлэл, зөвлөгөө өгөв. Хурлын Ажлын албаны мэргэжилтэн С.Оюунцэцэг багийн Иргэдийн Нийтийн Хурлын болон Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах талаар сургалт хийж дадлага ажил зохион байгуулсан. Сургалтанд оролцогчид багийн ИНХ-ын үйл ажиллагааг зохион байгуулж удирдаж явуулах талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн. Мөн багуудын ИНХ-ыг 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болов.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 10
5 / 50%
2 / 20%
3 / 30%