Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-06-06
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 49.4 сая төгрөгийн санхүүжилтээр төвлөрсөн хогийн цэгийг хайсжуулж, камержуулах тендерийн ажлыг "Арвайн нэт" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна. 2025 оны 6-р сарын 06-ны өдөр ажлын явцтай танилцахаар очиход гүйцэтгэгч компанийн захирал Ж.Даваахүү төвлөрсөн хогийн цэгийн даланг тэгшилж, хайсны шон суулгах, камер суурилуулах зэрэг ажлуудыг эхлүүлж 40 хувийн гүйцэтгэлтэй ажил явагдаж байгаа талаар танилцуулсан. Хяналтын ажлын хэсгийн гишүүд далангийн дөрвөн булангийн шонгуудыг гадагш татаж бэхлэх, хайсыг шон дээр сайн гагнах мөн давхар төмөр утсаар давхар боож бэхлэх, техникийн тодорхойлолтод заасан ажлыг чанартай гүйцэтгэх талаар санал хэлж шаардлага тавьсан.