Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-06-09
Сумын ИТХ-ын Хяналтын хорооны гишүүд болон Ажлын алба хамтран “Сумын төвлөрсөн хогийн цэгийг хайсжуулж камержуулах" тендерийн ажлын явцад 2 дахь удаагийн явцын хяналт хийлээ. Ажлын явцтай танилцахад хогийн цэгийн тойрсон шороон далан дээр босгосон шонд хайсыг гагнаж бэхлэн, камерыг суурилуулж дуусган дэлгэцээр хянах ажиллагааг эхлүүлсэн байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байлаа. Хяналтын ажлын хэсгийн гишүүд далангийн дөрвөн булангийн шонгуудыг гадагш татаж бэхлэх, камерын тохиргоог сайжруулах, анхааруулах пайзыг хайсанд болон замын хөдөлгөөний дагуу тогтоох, гэрэлтүүлэгийг суурилуулах талаар санал хэлэв.