Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН 2 ДУГААР ХУРАЛДААН 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-25-НЫ ӨДРҮҮДЭД ХУРАЛДЛАА.

2025-06-25

Сумын 1-6 багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 06 сарын 18-25-ны өдрүүдэд хуралдсан. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд: 2026 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цаасаар болон цахимаар авч иргэдийн саналын жагсаалтыг эрэмбэллээ. Иргэд ОНХС-ийн талаарх ойлголт нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь нутгийн хөгжил , иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. 🖌️Сумын ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар,  Засаг дарга Я.Жаргалмаа цаг үе, орон нутагт хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, Нийгмийн даатгалын байцаагч Д.Загдсүрэн, Татварын Улсын байцаагч Д.Насанжаргал, Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Учралт нар иргэдэд нэн шаардлагатай байгаа мэдээллүүдийг хүргэж ажиллав. 🖌️Хурлаар БИНХ-ны дарга сонгох сонгууль явагдаж БИНХурлын Хуралдааны даргад Н.Балдандорж / 43 хүний санал/-71.7%-ийн санал авч сонгогдлоо.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 10
5 / 50%
2 / 20%
3 / 30%