Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-07-02
Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-аас "Хуулиа мөрдье" аяны хүрээнд хийх ажлын талаар ярилцав. 👮Аймгийн Цагдаагийн газраас орон нутагт хүүхдэд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөх зөрчил нэмэгдэж байгааг анхааруулж ирүүлсэн зөвлөмжийн дагуу сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, гол, усны ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж иргэдэд мэдээлэл хүргэх, багийн Засаг дарга нарт үйл ажиллагаа зохион байгуулж ГХУСАЗСЗ-өөс гаргасан зурагт хуудас, гарын авлага тараах материалыг иргэдэд түгээж ажиллахыг үүрэг болгов.