Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Хяналтын хорооны гишүүд хяналт хийв.

2025-07-25

Сумын өвсний фондны барилгыг засварлах ажлын тендерт "Арвайн хийц" ХХК шалгарч гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн эхлүүлсэн байна. Өвсний фондны барилгыг засварлах ажил  техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу хэрэгжиж буй эсэх, ажлын явц нөхцөл байдалтай танилцах, гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор хяналт хийв. 

ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажил, үйлчилгээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, хяналт хийснээр сангийн хөрөнгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэл, анхаарах асуудлыг тодорхойлж шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлснээр гүйцэтгэл сайжирч өвс тэжээл хадгалж нөөцлөхөд аюулгүй, цэвэр, битүүмжлэл сайтай агуулахын байртай болно гэж үзэж байна. Өвсний фонд засварлах ажил гадна хашааны хана өрөх ажлаас эхлээд явагдаж байна. Суурь цутгалт болон тэжээл хураах тавцан тавиурыг шалнаас 0.4м-ын өндөрт хананаас 0.2-0.4 метрийн зайтай, байшингийн зүүн хойд хэсэгт хийхийг ажлын хэсгээс зөвлөв.  

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 10
5 / 50%
2 / 20%
3 / 30%