Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-10-09
2025 оны 10 сарын 09-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 57.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанд УБ хот дахь Нутгийн Зөвлөлийн дарга, тэргүүлэгч, сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар оролцож 100 жилийн ойн баяр наадамд иргэдээс өгсөн хандивын зарцуулалтын талаар товч мэдээлэл өгч нэгдсэн тайланг дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов. Сумын ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд хандивын үлдэгдэл 46.9 сая төгрөгийг "Баянгол" сангийн дансанд шилжүүлж төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.