“Баянгол сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, үр дүн”-д хийх төсвийн хяналтын нийтийн сонсгол зохион байгуулав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан 09 сарын 25-ны өдөр хуралдаж төсвийн хяналтын нийтийн сонсголын товыг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэж 08/01 тогтоолыг баталсан. Сонсголын зарыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал https://www.facebook.com/profile.php?id=61572684803516 facebook хуудас болон Өвөрхангай аймаг Баянгол сум https://www.facebook.com/groups хаяг, байгууллагын мэдээллийн самбарт байршуулж иргэдэд зар хүргэсэн. Оролцогчид линкээр, утсаар, ажлын албанд ирж бүртгүүлсэн. 1.Сумын Засаг дарга Я.Жаргалмаа 2.Санхүүгийн албаны дарга М.Мөнхбаатар 3.ЗДТГ-ын нягтлан бодогч Ц.Чулуунтогоо нар оролцсон. Дуудагдсан албан тушаалтнууд бүгд ирсэн. Оролцогчоор 5 иргэн, ажиглагчаар 17 иргэн бүртгүүлснээс оролцогч 3 иргэн, ажиглагч 12 иргэн оролцлоо. Сонсголын тэмдэглэлийг байршуулав.









