Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөл хуралдав.

2025-11-14

2025 оны 11 сарын 14-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралд 5 төлөөлөгч оролцов. Хуралдаанаар: 1. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай 2. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засаг даргад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай(Баянгол сангийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай) зэрэг асуудлууд дээр нэмэлтээр Засаг даргаас хүсэлт ирүүлсний дагуу "Баянгол" сангийн журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулж хэлэлцлээ. Дээрх асуудлуудаас Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дэлгэрэнгүй бичиж оруулж ирэхийг Засаг даргад үүрэг болголоо.

Иргэд та бүхэн иргэдийн дунд ямар сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?

санал өгсөн: 10
5 / 50%
2 / 20%
3 / 30%