Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-11-18
2025 оны 11 сарын 18-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан 52.38 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар: 1. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай 2. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засаг даргад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай(Баянгол сангийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай, Малын тоо толгойн албан татварын орлогын биелэлт) 4. "Баянгол" сангийн журмыг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.