Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-12-02
Сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлгийг шинээр нэмэгдүүлэх ажлын тендер гүйцэтгэгчээр Жаргалан хүлэмж ХХК ажиллаж байна. Гэрэлтүүлгийг шинээр нэмэгдүүлэх ажил хийгдэхээр төлөвлөгдсөн 8 цэг болон толгой гэрлийг нь сольж засварлах гэрэлтүүлгийн 2 цэг дээр очиж ажлын явцтай танилцаж хяналт хийлээ. Тухайн ажлын техникийн тодорхойлолтод тусгагдсан ажлуудаас цамхаг гэрэлтүүлэгч суурилуулах 8 цэгт суурийг бүрэн хийж дуусгаад гэрэлтүүлгийн 3 шонг босгож цахилгаанд холбох ажил явагдаж байна. Тухайн 3 цамхагийн гэрэлтүүлгийн гэрлийн тусгал 150м-ээс багагүй байхаар суурилагдсан байв. Гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр иргэдийн аюулгүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.