Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 35 минутад ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд Зөвлөлийн 4 гишүүн оролцлоо. Ирц 57.14 хувьтай байлаа. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Э.Чулуунбаатар даргалав. Хуралдаанаар:1.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай 2.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 4.Хоршоог хөгжүүлэх сангийн 2026 оны төсөв батлах, зээлийн хүүгийн 60 хувийг зарцуулах эрх олгох тухай 5.2026 онд Хоршоог хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай 6.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 7.Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай 8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.


