Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
2025-12-18
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 35 минутанд сумын ЗДТГ-ын иргэний танхимд эхлэв. Хуралд 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч оролцов. Ирц 76. хувьтай байлаа. Хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(цаашид ИТХ гэх)-ын дарга Э.Чулуунбаатар даргалав. Хуралдаанаар:
1.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай 2.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 4.Хоршоог хөгжүүлэх сангийн 2026 оны төсөв батлах, зээлийн хүүгийн 60 хувийг зарцуулах эрх олгох тухай 5.2026 онд Хоршоог хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнгийн тухай 6.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 7.Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай 8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.