Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ
Огноо: 2025-06-26 Дугаар:06/04 Нээгдсэн:6
“Баянгол” сангийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай сумын Засаг дарга Я.Жаргалмаагийн илтгэлийг хэлэлцээд: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.15 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12/01 дугаар тогтоолоор батлагдсан "Баянгол" сангийн ажиллах журмын 5,1, 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн 1.Сумын ИТХ-ын 2025 оны 05 хуралдааны тэмдэглэлээр өгсөн "Баянгол" санд үүссэн зээлийн өр авлагыг барагдуулах үүргийн биелэлт "Тодорхой үр дүнд хүрсэн" гэж дүгнэсүгэй. 2."Баянгол" сангаас зээл олгох үйл ажиллагааг 2025 оныг дуустал зогсоосугай. 3.Сумын Засаг дарга (Я.Жаргалмаа)-д ҮҮРЭГ БОЛГОХ НЬ: а. "Баянгол" сангийн өр авлагыг барагдуулах ажлын үргэлжлүүлэн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх гэж тогтоолоор үүрэг өгөв.